₮1.1 их наядын дүнтэй 16 зээл шүүх дээр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Хөгжлийн банк 2018-2022 оны хооронд нийт 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 38 зээлийг шүүхэд өгчээ.  Үүнээс 620.9 тэрбум орчим төгрөг буюу 22 зээлийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Эдгээрээс 14 зээлийг шүүхийн анхан шатны шийдвэрээр, найман зээлийг шүүхийн ажиллагаагаар шийдвэрлүүлсэн аж.

Сүүлийн  байдлаар 1,133.2 тэрбум төгрөгийн 16 зээлд шүүхийн хянан шалгах ажиллагаа хийгдэж буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top