Дэлхий даяар терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн нийт тохиолдлын 11 хувьд нь ашгийн бус байгууллагыг ашиглажээ. Хэдийгээр Монгол Улс терроризм, терроризмыг санхүүжүүлэх үйлдэлд өртөх эрсдэл бага ч энэ төрлийн үйлдэлд өртөхгүй байх, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын стандарт, шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээдэг.
Үүний нэг нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийн Зөвлөмж 8 буюу Ашгийн бус байгууллагатай холбоотой зөвлөмжийн шаардлагыг хангах, уг зөвлөмжийн үнэлгээг сайжруулах, эрсдэлээс хамгаалах хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэг юм.
Дээрх үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улс ашгийн бус байгууллагыг буруу зорилгоор ашиглагдахаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг бууруулах хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн ашгийн бус байгууллагууд өөрсдийгөө энэ төрлийн эрсдэлд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж хэвших нь нэн чухал юм.
Иймд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ашгийн бус байгууллагууд төлбөр тооцоо хийх, банк, санхүүгийн үйлчилгээ авахдаа зохицуулалттай этгээдээр дамжуулах, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс татгалзах, шаардлагатай тохиолдолд төлбөр тооцоотой холбоотой ил тод байдлыг хангаж ажиллахыг Монголбанкнаас уриаллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Svg.Batbold.Bayartsogt.Ts.Elbegdorj geh met mash olon .Mongolchuud opshor bysed olon saya dolortoi bolohooryyniig ni teriorizamiig hangadag nuuts hurngu gedeg.Delhiin teriorizamtai temtseh alaba.Mongolchuudiig urugdul gariin yseg zugluulaad idgeer hynetseryydiig ugvul shuud barij horiodol il tod bolgoh iostoi.Manai Mongol uls mash aimshagtai olon turiin hymyys ni delhiin teriorizamiin dansand olon saya doloroo hadgaluuldag .Mongoluls mash bayan.Aluurchidiig sanhyylchyyldeg turuun tergyynvvdtei delhiin hamgiin aimshagtai butsartsan uls turtei uls gehed mash hynd ard tymen..