Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Судалгаа, үнэлгээний нэгжийн дарга Микайлле Де Кок болон судалгааны багийн бодлогын судалгааны ажилтан Мариа Габриелла Бреглиа нартай 2023 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд хөдөлмөрийн статистикийн мэдээтэй холбоотой асуудлаар хамтран ажиллалаа.
ҮСХ нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа болон Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус судалгаануудын салбар дундын ажлын хэсгийг 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдуулан “Хөдөлмөр эрхлэлтэд өртөх эрсдэлтэй байгаа хүүхэд, өртсөн хүүхэд гэх мэт үндэсний бодлогод шаардлагатай мэдээллийг гаргах” асуудлыг хэлэлцүүллээ. Хуралд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүр, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцон ОУХБ-ын Судалгаа, үнэлгээний нэгжийн дарга Микайлле Де Кок болон судалгааны багийн бодлогын судалгааны ажилтан Мариа Габриелла Бреглиа, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Нарангарав, ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа нар аргачлал, ойлголт, эрх зүйн орчин, судалгааны талаар мэдээлэл өглөө гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )