Өмнөд Солонгосын жүжигчин Сун Жүн Ки Английн жүжигчин Кэти Луиза Сондерстой албан ёсоор гэрлэлтээ батлуулахын сацуу тун удахгүй аав болох гэж буй тухайгаа цахим хуудсандаа хуваалцжээ.
Тэрбээр энэ тухайгаа "Өнөөдөр би та бүхэнд шинэ мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Би амьдралынхаа үлдсэн хугацааг Кэтитэй өнгөрүүлэхээр тангараг өргөлөө. Тэр гайхалтай ухаалаг, хүсэл тэмүүлэл дүүрэн нэгэн. Намайг үргэлж дэмжиж байдаг шүтэн бишрэгчдэдээ маш их баярлалаа" гэж бичжээ.
Их Британийн жүжигчин Кэти Луиза Сондерсын хувьд 1984 оны долдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд "Los Borgia" (2006), "Third Person" (2013), "The Lizzie McGuire" (2003) зэрэг киногоороо алдаршсан нэгэн юм. Мөн тэрбээр 10 настай нэг охинтой.
Харин Сун Жүн Кигийн хувьд 2017 онд БНСУ-ын алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Сун Хе Гётой хуримаа хийж, жил есөн сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан билээ. Түүнээс хойш хувийн амьдрал нь тогтвортой байсан жүжигчин залуу хэдхэн сарын өмнөөс үл танигдах эмэгтэйн хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгт явж байгаад парпарациудын дуранд өртсөн байдаг.
Олон нийтийн таамаглалд дорвитой хариулт өгөөгүй байсан жүжигчин ийнхүү өнөөдөр /2023.01.30/ өөрийн цахим хуудсандаа нийтлэл бичиж, бүгдийг баталжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Балайн хайран краш минь