Мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Загварын тайзнаас хэсэгтээ л хөндийрсөн мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр жил гаруй хугацаанд ажиллаж үзсэн. Төрийн албанд ороод гоёлын будалт, загварын хувцаслалтаасаа татгалзан намбалаг нь аргагүй гунхаж явсан тэрбээр ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ ч эхлүүлээд амжсан.

Гэхдээ ажил, бизнесээ хамтатгаж явахад хэцүү санагдсан уу, яасан. Аль эсвэл загварын шоу, урлагийн тайзаа санагалзав уу. Нэг л өдөр үндсэн ажлаасаа татгалзаж, “Jumping fitness” хувийн бизнесээ өргөжүүлэхээр одсон. Мэдээж хэрэг, өөрийнхөө оронд мисс Т.Батцэцэгийг “шургуулахаа” ч мартсангүй. Дөнгөж 17-хон настай байхдаа миссийн тэмцээнд оролцож, жил дараалан 3-4 удаа өрсөлдөн байж титмийн эзэн болсон гэгддэг Б.Гэрэлчулуун МҮОНРТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны гол дүрээр олонд танил болсон бүсгүй.

Олны танил цөөнгүй эрчүүдтэй нэр холбогдож явсан тэрбээр хөх томруулах мэс засал хийлгэснээс бусдаар бол “ориг мисс гэлцдэг юм билээ. Юутай ч, зургаан жилийн өмнө энгийн нэгэн залууг ханиараа сонгож охинтой болсон мисс маань өдгөө хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж явна. Хэдхэн сарын дараа амаржихаар зэхэж буй мисс бүсгүй өнгөрсөн өвөл дулаан орноор аялж, жирэмсний амралтаа ихэд зугаатай өнгөрүүлсэн гэнэ лээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top