Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаварын үнэлгээ хийж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгцээг тодорхойлж, холбогдох стандарт болон эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах зорилгоор “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ”, “Үйлчилгээний нөхцөл байдлын судалгаа”-г хийж явцын тайланг мэргэжлийн байгууллагуудад хэлэлцүүлжээ. Үүнд:
1. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн өнөөгийн байдал, судалгааны үр дүнд хууль, дүрэм, журамд заасан зарим зохицуулалтын давхардлыг арилгах, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг тогтолцооны хувьд системчлэх, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг онцолсон.
2. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал судалгааны үр дүнгээр Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын шинэ үйлчилгээний эхлэлийг тавьж цаашид энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх суурь нь болсон байна. Мөн эцэг эхийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нээлттэй, уян хатан үйлчилгээний шинэ төрөл бий болгох шаардлагатай гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )