ПРОКУРОР: 712 гомдол хянагдаж байгаагаас тал нь эрүүгийн хэргийнх байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 378 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1056 гомдол, хүсэлтийг хянан шалгажээ.

Үүнээс 294-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 712 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 13 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 364 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 5 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 20 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top