НЭГДҮГЭЭР САРД: Валютын нөөцөөс $325 саяыг нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Монголбанк өнөөдөр /2023.01.31/  буюу энэ сарын сүүлийн дуудлага худалдаагаар  27 сая ам.долларыг 3490.61 төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар  банкууд санал ирүүлээгүй байна.

Оны эхний сард Монголбанк 9 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс  нийтдээ 325 сая ам.доллар нийлүүллээ.

Сануулахад, гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрч,  өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар буюу 464 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top