Архангай аймгийн Прокурорын газраас Б-г тус аймгийн Л сумын нутаг А гэх газар 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр иргэн А-г олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Б нь эхнэрээсээ салж, төрсөн ах С-ийн хаяанд мал маллан амьдарч байсан бол ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байсан аж.
Сэжигтэн Б нь төрсөн ах С-ийг сумын төв явсан эзгүй хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж, амь насыг нь хохироосон байна. Улмаар амь хохирогчийн хүү малд явж ирээд, ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Тэр даруй эмнэлэгт хандсан боловч талийгаач эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.
Сэжигтэн Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоож байжээ.
Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Hunii ach medehgui hugijn muusain utug baasnaas ch doloon dor amitas zunduu bn.Haa saigui huuhed tsubuulj hayaad emegteuchuudiig huuhduudiig hohiroisoor bhad Ger buliin huuliig chanatgaj ugnu gesen yaasan beeer!!!! Naad nuurschdee bariad horij baigaad shuugeecheee!!! Huuhduud ee sahisan eejuud emnrlgudeer shalaar duuren bj bnshdeeeee! Eruuk mendiin said yu hiij bdag umbee Ouyn erdene gyau heden saiduudadaa hamgaalj abch ukdej chadahgui bol Zasag chin tarah biii bolgoomjiloocheeee guij bn??
Түвшинбаярын өрөөсөн дугуй.
Zurgaa tamgatain oruulaarai:))