Сүүний чиглэлийн үнээг анх удаа клоны аргаар хувилжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

 

Хятадын биологичид сүүний чиглэлийн өндөр ашигт шимт хольштайн үүлдрийн үнээг клоны аргаар анх удаа хувилжээ.

“Global Times” хэвлэлд мэдээлснээр, БНХАУ-ын Баруун хойд хөдөө, ойн аж ахуйн их сургуулийн эрдэмтэд соматик эсийн цөмийг шилжүүлэх аргаар гурван тугал хувилсан байна. Ингэхдээ эрдэмтэд хольштайн үүлдрийн үнээний чихний эсийг ашиглажээ.

Эрдэмтдийн багийн ахлагч Жин Япиний ярьснаар, энэхүү туршилт нь Хятадын мал аж ахуйн салбарыг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой аж. Учир нь Хятадын сүүний чиглэлийн үхрийн 70 хувийг гаднаас худалдан авчээ. Эрдэмтэд 2-3 жилийн дараа гэхэд 1000 гаруй супер үнээнээс бүрдсэн сүрэг бий болгохоор төлөвлөж байна.

Хятадын эрдэмтэд сүүлийн жилүүдэд амьтныг клончлох хэд хэдэн туршилт явуулжээ. Тухайлбал, гахай, адуу, муур, нохой зэрэг амьтдын клоны аргаар хувилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top