Хятадын эрдэмтэд Төвөдийн өндөрлөгт тархсан Zhangmu болон Apeijiaza үүлдрийн үхрийг амжилттай клончилжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Чунчин мужийн Юньань хошуунд эдгээр үүлдрийн тус тус дөрвөн эр тугал гарган авсан байна. Энэ нь Төвөд үүлдрийн бод малыг амжилттай клончилсон дэлхий дээрх анхны тохиолдол юм. Ховордсон үүлдрийн цөөн сүргийг Төвөдийн өндөрлөгт далайн түвшнээс дээш 3.5 мянган метрийн өндөр нутагт үржүүлж байна.
Үүнээс өмнө Хятадын эрдэмтэд жилд 18 тонн сүү өгөх чадвартай Хольштайн үүлдрийн үнээг клоны аргаар гаргаж авсан тухай мэдээлж байсан билээ. Ингэхдээ эрдэмтэд эл үүлдрийн үхрийн чихний эсийг ашигласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
«Клонджээ». Клончилжээ биш.