Экспортод гаргах нүүрсний дуудлага арилжааны хуваарь гарсан байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 9-ний өдрийн 10.00 цагт 32.000 тонн хатуу коксжих нүүрс, 10-ны өдөр 64.000 тонн хатуу коксжих нүүрс цахимаар худалдах аж.
Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрөгч онд нүүрсийг цахимаар арилжаалах журам болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулсан. Нүүрсийг биржээр арилжих туршилтын арилжааг өнгөрсөн сарын 12-нд хийж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан.
1 тонн нүүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалсан. Түүнчлэн туршилт амжилттай болсон тул биржийн арилжааг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлнэ гэж байсан юм.
Тэгвэл хуваариас харахад, энэ сарын 9-ний өдрөөс эхлэх нь.
“Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд цахим арилжаанд оролцогч нүүрс худалдан авагчдад зориулсан сургалтыг өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХК нар хамтран зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )