УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ын хоёр дахь хэсгийг 2023 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ын эхний шат Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлт, мэдээллийг сонсох сэдвийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд болж, өндөрлөсөн.
Тэгвэл төгсгөлийн шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-нд болно. Энэ сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах аж.
Сэтгэгдэл ( 0 )