Д.Бямбасүрэнгийн бүтээлийг “Монголын эдийн засгийн философи” гэж дүгнэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Эдийн засаг-статистикч, эдийн засгийн ухааны доктор, профессор, Д.Бямбасүрэнгийн "Макро эдийн засгийн ерөнхий төсөөллийн товчоо" бүтээлд зориулан Үндэсний Статистикийн Хорооноос эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ.

Энэхүү хуралд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт ажиллаж байсан тухайн үеийн сайд нар болон их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачид, академич, ахмад ажилтнууд, статистикийн салбарын нийт албан хаагчид оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Макро эдийн засгийн ерөнхий төсөөллийн товчоо" сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлийнхээ үеэр “Улс орны эдийн засаг гэдэг бол цогц нэгдэхүүн. Энэхүү амьд организмын дотоод хөдөлгөх хүч, түүнийг залж жолоодох арга технологийн талаар санаа бодлоо бичлээ” хэмээн онцолжээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид "Макро эдийн засгийн ерөнхий төсөөллийн товчоо" бүтээлийг Монголын эдийн засгийн философи гэж дүгнэх боломжтой гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
VENKATA HOSPITAL(178.175.141.244) 2023 оны 02 сарын 07

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байр

0  |  0
Зочин(103.229.121.1) 2023 оны 02 сарын 07

ФИЛОСОФИ НЬ Ч БАЙНА ХАРИН ХӨГЖИЛ НЬ АЛГА

0  |  0
Top