Олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга уран гулгагч Роман Костомаров өнгөрсөн нэгдүгээр сард уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтэж, бие нь муудсан билээ.
Тэрбээр сэхээнд гурван долоо хоногийг өнгөрүүлээд ухаан орсон ч цусны халдвар, бие махбодын хордлогын улмаас үе мөчнүүд нь үхжиж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт эмч нар Костомаровын гарын хуруунуудыг тайрч магадгүй талаар хэлж, хөлийг нь авч үлдэхээр тэмцэж байна гэсэн.
Тэгвэл уушгины хатгалгаа нь бүх биед нөлөөлж, цусны халдвар, нуугдмал чихрийн шижин зэргийг үүсгэсний улмаас уран гулгагчийн хоёр хөлийг шагайнаас нь доош тайрахаас өөр аргагүй болжээ.
Эмч нар түүний гарыг нь авч үлдэхээр тэмцэж байгаа аж.
Уран гулгагчийн эхнэр Оксана Домнинагийн ярьснаар түүнийг Германд эмчлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Орос эмнэлэг манайхаас дор юм байншд