Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар /2023.02.07/ цахим талбарт 40 сая ам.долларыг 3498.37 төгрөгийн ханшаар нийлүүллээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.
Тодотгоход, гадаад валютын албан нөөц 2023 оны 1 дүгээр сард 3 тэрбум 559 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71%-иар өссөн.
Монголбанк энэ оны нэгдүгээр сард 9 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )