Өрхүүд бор идээнд дунджаар  ₮732.8 мянга,  цагаан идээнд ₮461.7 мянгын зардал гаргаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. 

Цагаан сарын баяр бусад баяруудыг бодоход айл өрхөөс ихээхэн бэлтгэл шаарддаг. Уламжлалын дагуу бор, цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэхээс гадна гарын бэлэг бэлтгэх зэргээр зардал мөнгө шаарддаг билээ.

Тэгвэл Цагаан сарын баярын үеэр 1 өрхөөс  бор болон цагаан идээнд дунджаар хэдэн төгрөг зарцуулж буй талаарх статистикийг хүргэе. 

ҮСХ-ноос мэдээлж буйгаар нэг өрхөөс  бор идээнд дунджаар 732.8 мянган төгрөг, цагаан идээнд дунджаар 461.7 мянган төгрөгийг зарцуулж буй аж. Бор идээний 47.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна гэлээ.

Энэ зардлыг 2020 оныхтой харьцуулж авч үзье.

Одоогоос гурван жилийн өмнө нэг өрхөөс 
бор идээний хэрэглээнд дунджаар 419  мянган төгрөг зарцуулж байсны  59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байжээ. Харин нэг өрхийн цагаан идээний хэрэглээ дунджаар 277.1 мянган төгрөг байсан байна. 

Тэгэхээр гурван жилийн дараах буюу энэ оны  байдлаар бор идээний зардал 313.8 мянгаар, цагаан идээний зардал 184.6 мянган төгрөгөөр өсжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top