Боомтын сэргэлтийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэлт хийж экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна гэж салбарын яамнаас мэдээллээ.
Энэ сарын 4-ний өдөр 50 вагонтой эхний галт тэрэг “Тавантолгой өртөө”-нөөс хөдөлж “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар аялан Ханги боомтод хүрсэн. Тэгвэл экспортын нүүрс ачсан дараагийн 50 вагонтой галт тэрэг энэ сарын 10-ны өдөр тээвэр хийжээ. Энэ хоёр удаагийн тээвэрлэлтээр нийт 6047 тонн ачааг Ханги-Мандалын боомтоор экспортолж буй аж.
Сэтгэгдэл ( 1 )
jenkog muulaad baidag garuud odoo yu geh be hariy. ene bol tavan tolgoi zvvnbayngiin zam ashiglaltand orsonii ashig tus ch dee. ingeed l mongol ulsd ashigtai bgaa daa..