Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2023.02.14/ Монгол-Солонгосын бизнесийн байгууллагуудын төлөөлөл ажил хэрэгч уулзалт хийжээ.
Ерөнхий сайдын айлчлалын багт Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан, П.Батсайхан нарын Монголын нэр нөлөө бүхий бизнес эрхлэгчид багтжээ.
Түүнчлэн өнөөдрийн уулзалтад БНСУ-ын талаас К bank, KT group, Samsung C&T, Hyandai E&C, Daewoo E&C, Shinhan Financial group, Seol Asan medical center, Seoul National University Hospital, Emart, Highland зэрэг 20 гаруй томоохон компанийн төлөөлөл, Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Таванбогд Группийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан, Шунхлай Группийн Ерөнхийлөгч П.Батсайхан, Моннис интернэйшнл ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Алтан Жолоо Группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар, Жи-Мобайл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Магнай, Эйр-Транс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Ганбат, УБ Каб ХХК-ийн Ерөнхий захирал Н.Отгонбаяр нар оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )