Хөгжлийн банк 1 их наяд 98.5 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,098.5 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 743.9 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 17 төсөлд олгосон зээл хаагдсанаас 13 зээл нь бэлнээр буюу 286.7 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 51 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.3 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 802.2 тэрбум төгрөгийн, 70.7 хувь нь хувийн хэвшлийн 43 зээлдэгчийн 1.93 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.53) 2023 оны 02 сарын 15

юу ч ойлгохоо байлаа хөгжлийн банкны хулгай луйварын хэлэлцэж байгаа биздээ тэгээд энэ банк чинь чадамжгүй дампуурах болчихсон гээд байгаа биздээ тэгээд юун зээл барагдуулаа энээ тэрээ гээд солиороод байгаа юм бэ

0  |  0
Top