МОНГОЛБАНК: PMI индекс 2.9%-иар өсөж, эдийн засаг тэлж буйг илтгэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 18

Монголын эдийн засаг 2022 онд 4.8%-иар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Тэгвэл Монголбанкаас танилцуулж буй Purchasing manager index -  PMI буюу  “Худалдан авалтын менежерийн индекс”-ийг харахад эдийн засаг тэлж байна. 

Эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг  PMI-ийн  2022 оны дөрөвдүгээр  улирлын судалгааны дүнгээр индексийн утга өмнөх улирлаас 2.9 нэгж хувиар өсөж, 52.3%-тай гарсан нь босго утга 50%-иас их буюу эдийн засаг тэлж буйг илтгэж байна.

Дараах инфографикаас үзүүлэлтүүдийг харна уу.

Тодотгоход, PMI нь  бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хувьд эдийн засаг, бизнесийн төлөв байдлыг харах, үйл ажиллагаагаа удирдах, төлөвлөх, урьдчилан таамаглах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой үзүүлэлт болдог. Олон улсын туршлагаас харахад уг индексийг тооцохдоо эдийн засгийн голлох салбаруудын нөлөө бүхий 400 орчим аж ахуйн нэгжүүдийг сонгон түүвэрлэлтэд хамруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ захиалга, ажил эрхлэлт, бараа материалын нөөц, хүргэлтийн хугацаа болон бусад үзүүлэлтийн талаарх мэдээллийг судалж, эдгээр үзүүлэлт бүрээр индексийн утгыг тооцон, индексийн өөрчлөлтийг харгалзан дүгнэлт өгдөг аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top