Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар энэ онд Ажлын хэсэг байгуулагдсан.
Тэгвэл тус Ажлын хэсэг Улаанбаатар хотноо 2023 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдөр ажиллан БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт, хэлэлцээ хийн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ
Харилцан ойлгоцлын санамж бичиг байгуулснаар Сөүл чиглэлийн багтаамж жилд 690,000 байсан бол 187,000 суудлаар нэмэгдэж 877,000 суудлын багтаамж, Бусан чиглэлийн багтаамж жилд 121,680 байсан бол 127,920 суудлаар нэмэгдэж, 249,600 суудлын багтаамж мөн шинээр нээсэн 3 чиглэлийн багтаамж нь жилийн 374,400 суудал болж нэмэгджээ. Ингэснээр БНСУ-ын чиглэлд нийт жилийн 1,501,000 суудлын багтаамжаар тохиролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )