Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь тэтгэврийг 20%-иар нэмэгдүүлэхээр тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнчлэн  Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос 21 аймаг, 9 дүүргийн залуучууд, сайн дурын даатгуулагч, малчдын төлөөлөлтэй хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг энэ сард зохион байгуулсан. 

Хуулийн төслийн талаар   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын  хийсэн танилцуулгаас хүргэе. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SODONCHIMEG(183.177.103.174) 2023 оны 02 сарын 28

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛД ХУРИМТЛУУЛЖ БАЙГАА БИДНИЙ ЦАЛИНГИЙН НЭГ ХЭСЭГ МӨНГӨӨР ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХҮҮГЭЭР НЬ ТЭРБУМТАН БОЛЦГООЖ, ЭСВЭЛ ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫНХАН ГАДААДАД ЗУГААЛЖ, ТАНСАГЛАЖ, ТЭРБУМТАН БОЛЖ, НАМЫНХАА САНХҮҮЖИЛТИЙГ ЗУЗААЛЖ САНАЛ ХУДАЛДАН АВЧ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААЖ,ХАРМАА ХОТОО ДҮҮРГЭЖ ИЛ ЦАГААН ХУУЛЬЧИЛСАН ДЭЭРЭМ ХИЙХЭЭ БОЛЬМООР БНАА . МАНгасуудаа

0  |  0
SODONCHIMEG(183.177.103.174) 2023 оны 02 сарын 28

ИЙМ Л МУУХАЙ ДЭЭРЭМЧИН ТӨР ДӨӨ. ТЭГЭЭД ҮЛДСЭН 80% - ИЙГ НЬ ТӨР АВНА. ТЭТГЭВЭРИЙН ХУРИМТЛАЛ БУЮУ ЦАЛИНГААСАА ХУРИМТЛУУЛЖ БАЙГАА МӨНГӨНИЙ ХҮҮГ НЬ БАС ТӨР АВДАГ. УУЛ НЬ БИДНИЙ ЦАЛИНГИЙН НЭГ ХЭСЭГ ШҮҮ ДЭЭ. ДЭЭР НЬ БАС НЭГ НЬ НАС БАРАХААР 80% - ИЙГ НЬ ТӨР АВЧ ДАРГА НАР ГАДААДААР ЗУГААЛЖ ТАНСАГЛАНА. ЭНЭ ТЭГЭЭД ШУДРАГА ЁС УУ БАС БАНКНААС ТЭТГЭВЭРЭЭ УРЬДЧИЛЖ АВХААР НААД ЧИН ЗЭЭЛ ШҮҮ ТА БАНКНААС ЗЭЭЛ АВЧ БН ГЭЭД БҮТЭН ЖИЛЭЭР ХҮҮ СУУТГААД АВЧИХНА. АРАЙ МУУХАЙ ЛУЙЬАРДАЖ ДЭЭРЭМДЭХ ЮМАА. ТӨР Ч ГЭЖ ДЭЭ ЛУЙЬАР ДЭЭРМИЙН БҮЛЭГЛЭЛ МАФИ ЮМ ДАА

0  |  0
зочид(43.242.243.179) 2023 оны 02 сарын 27

20 хувь бага. Бүрэн олгож байх ёстой шүү.Үлдэх 80 хувийг төр ба бусад хулгайчид завших ёсгүй шүү

0  |  0
enxbold(192.82.87.220) 2023 оны 02 сарын 27

VP xvvxdee owlvvlj boloxyy

0  |  0
Top