НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн чуулганы хуралдаанаар НҮБ-ын Статистикийн комиссын гишүүн орнууд 30 багц асуудлын хүрээнд “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”, нийгэм, эдийн засгийн статистик, албан ёсны статистикийн үндсэн зарчим, ангиллуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
НҮБ-ын Статистикийн комисс нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн статистикийн системийн дээд байгууллага юм.
Тус комиссын чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс гишүүн улс орны статистикийн байгууллагын удирдлага болон олон улсын байгууллагуудын төлөөлөл жил бүр оролцдог томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганд 130 орчим улс, 40 орчим олон улсын байгууллага, бүсийн 6 байгууллага, 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.
Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд ҮСХ-ны дарга тэргүүтэй төлөөлөгчид тус комиссын 54 дүгээр чуулган, түүний салбар хуралдаан болон бусад арга хэмжээнд оролцож, өөрийн орны санал, байр суурийг илэрхийлж, холбогдох шийдвэрт тусгуулахаар зорьж байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )