"Оюутолгой"-д албан шаардлага хүргүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Барилга, хот байгуулалтын яамнаас "Оюу толгой" уурхайн өргөх байгууламж, цахилгаан, агааржуулалтын шугам сүлжээний  ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд газар дээр нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Улмаар  холбогдох инженер, техникийн ажилтнууд болон удирдлагуудад хяналтын чиглэл тус бүрээр зөвлөмж, зөвлөгөө өгч, илэрч буй алдаа, дутагдлыг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна. 

Дашрамд, Оюутолгойн гүний уурхайн төслийн  техникийн үйл явцын мэдээллээс хүргэе.

2022 оны дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлжээ. Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг өмнө нь 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан бол сүүлийн мэдээллээр  энэ  оны эхний улиралд  эхлүүлэхээр байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.67) 2023 оны 02 сарын 28

Гадны луйврчин компанийг хөөж зайлуулаач

0  |  1
Ха ха(172.91.183.102) 2023 оны 03 сарын 01

10 хувийн Даваасүрэн ОТ-г зогсоох гэж үзэж байх шив дээ

2  |  4
Top