НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа БНСУ-ын Статистикийн газрын дарга Хоон ХАН нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Талууд өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын даргын БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улсад зохион байгуулах хоёр талт уулзалтыг 2023 оны долдугаар сард зохион байгуулахаар урьдчилан тохирсон байна.
Мөн Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсад 2023-2024 онд хэрэгжүүлэхээр зорьж буй “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийг БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд 2025 оноос үргэлжлүүлэх талаар ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )