Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар /2023.02.28/ цахим талбарт 50 сая ам.долларыг 3,521.54 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаанд банкууд 5 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлээгүй аж.
Монголбанк хоёрдугаар сард долоон удаагийн гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, нийтдээ 310 сая ам.доллар нийлүүлжээ.
Тодотгоход, гадаад валютын албан нөөц 2023 оны 1 дүгээр сард 3 тэрбум 559 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71%-иар өссөн.
Монголбанк энэ оны нэгдүгээр сард есөн удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн.
Тэгэхээр оны эхний хоёр сард нийтдээ 635 сая ам.долларын интервенц хийгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )