Х.Нямбаатар: Гаднын улсын боловсронгуй системийг нутагшуулах нь зүйтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Өнөөдөр /2023.03.02/  “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлэгтэй холбогдуулан  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд төрийн байгууллагаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахимд шилжүүлж эхэлсэн. Цахим шилжилтийг бид зориг гаргаж, хандлагаа өөрчилж хийх ёстой юм. 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан цахим багц хуулиудыг өнгөрсөн жил Монгол Улсын Их Хурал баталсан. Одоо эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь хангах том ажил бий. 

Бид энэ ажлыг шинээр хийх гэж муйхарлах биш гаднын улс орнуудын олон жил туршиж, боловсронгуй болчихсон системийг нутагшуулах нь зүйтэй. Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлэхийг бид дэмжинэ" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top