Даатгалын зах зээл 11.6 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ 2022 онд өмнөх онтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чаджээ. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. 

Нийт хураамж өмнөх онтой харьцуулахад 23.6 хувиар өсөж 300.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Харин нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оноос 34.9 хувиар өссөн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top