Үхрийн 100 хоногийн хоолны дэглэм

2023 оны 03 сарын 06

Үхэр гэдэг бол био үйлдвэрлэгч амьтан. Симфони сонсож өнждөг, өглөө оройдоо усанд ордог, өдөрт 3 удаа массаж хийлгэдэг, зөвхөн алимаар хооллодог үхэрнүүдийн тухай сонсож байсан уу? Ам дамжин яригддаг, үлгэрийн мэт санагдах тав тухыг эдэлдэг тэдгээр амьтны мах нь алагласан, зөөлөн, шүүслэг гэнэ гээд л 2000 оны эхээр шуугиж байсан сан.

Монголд хөдөө аж ахуйн кластерын цогц систем бүрдснийг сонссон уу? Олон улсын жишигт нийцүүлж, салбартаа анхдагч болон ШИМТЭЙ, ЗӨӨЛӨН, ШҮҮСЛЭГ үхрийн мах бэлтгэн нийлүүлэх  "Monbeef" брэнд нь үхрийг 100 хоногийн турш мэргэжлийн малын эмч, тэжээлийн МЭРГЭЖИЛТНИЙ хяналт дор, үр дүнгээ тогтмол хэмжүүлэн, 3 үе шаттайгаар тэжээлгэж байна.

Үхрийн гүзээний орчинг тэнцвэртэй байлгаж, мах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны чанарыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь эрүүл мах бий болгоход онцгой нөлөөтэй уг систем нь үр дүнгээ өгсөөр байна. Монголдоо анхдагч гэж ҮХРИЙН 100 ХОНОГИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ-ийг танилцуулж байна. Антибиотикоор тариулсан, малын гаралтай ямар нэг өвчинөөр өвдсөн, туранхай эцэнхий, хатуу, хаанаас, хэзээ ирсэн нь тодорхойгүй мах иддэг цаг өнгөрсөн шүү.Нийт 100 хоногийн тэжээлийн үеийн үйл явц дараах үе шаттай. 

                                

  1. Эхний үе шат: Тэжээлд дасгах үе

Монгол малчдын хотноос ирсэн 18-24 сартай бяруу шүдлэн үхрийг фермд хүлээн авч ариутгал болон угаалгыг хийн, малын эмчийн үзлэг хийгддэг. Ферм дээр ирсэн нийт үхэр сүргийг малын эмчийн нийт 17 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулан дээр хүлээн авдаг. Ажиглалтын 15 хоногийн дараа эрүүл чийрэг Монгол үхрийг тэжээлийн мэргэжилтэн малын эмчийн хяналтын дор тэжээж эхэлнэ. Бүх тэжээлүүд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан ба үхрийн махны ашиг шим, шимт чанарыг нэмэгдүүлэх эх орны хөрсөнд ургасан тэжээлээр бордон тэжээдэг учир Monbeef үхрийн мах эрүүл байх гол үндсэн суурь нь болдог.

 

  1. Дунд үе шат: Бордолтын үе.

Тэжээлд дасгах үеийн ажиглалт дууссанаар тухайн үхрийн өсөлтийн эрчим, үйлдвэрлэг байдал, хоногийн нэмэгдэл жинтэй уялдуулан тэжээлийн жорыг шинэчлэн өөрчилдөг ба үхэр нь өөрийн амьдын жинд тохирсон уураг, энерги, эрдсээр бүрэн хангагдаж өгснөөр махны зөөлөн шүүслэг байдал бий болж эхэлнэ. Энэ үед жингийн масс нэмж эхэлдэг ба малчны хотонд тарьсан антибиотикийн үлдэгдэл махнаас бүрэн гадагшилдаг байна.

 

  1. Эцсийн үе шат: Бордолтын төгсгөл үе.

Төгсгөл үед илүү өндөр уураг энергиэр хангаж бордох бөгөөд энэ үед үхэр хүчит болон багсармал тэжээлийг боловсруулах бүрэн чадамж суусан байдаг. Иймд тэжээлийн мэргэжилтэн, малын эмч нар үзлэг, хяналт хийсний үндсэнд үхэр болгонд тохирсон жороор тэжээж Монгол үхрийг 100 хоногийн турш нийт 3 үе шатаар дамжин бордон тэжээх үйл явц дуусаж, хамгийн эрүүл, найдвартай бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэдээ хүргэдэг.

 

ISO9001, ISO22000, HACCP зэрэг олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэрт үхрийн махыг жижиглэн, ангилан бэлтгэж, хэрэглээнд илүү хялбар болгон хэрэглэгч таны гарт Эрүүл ахуйн шаардлага хангасан-Эрүүл хүнс хүргэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баянмөнх(202.126.88.199) 2024 оны 01 сарын 18

үндэслэлтэй санагдсан

0  |  0
anu(202.21.124.2) 2023 оны 03 сарын 06

monbeefin mah goy shuu

0  |  0
Top