Жуулчид хүлээж авахад тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ₮15 тэрбум шаардлагатай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

 

2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоог 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй аж. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг засгаас өглөө. 

ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolia” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт аваад байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. 

Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэг зэрэг аж.  Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 03 сарын 07

Жорлон,жорлон...

0  |  0
Зочин(202.55.188.106) 2023 оны 03 сарын 07

Өчнөөн мөнгө төгрөг зарцуулаад зассан тохижуулсан талбайнуудаа үндсэний үйлдвэрлэгчиддээ дэлгээд чөлөөтэй худалдаа эрхлэх боломжоор нь хангаад өгмөөр санагдаж байна. Манайх л гэж хаана юу зарах гээд байна гэсэн шиг хянасан цагдсан, шалгасан хөөсөн туусан жуулчны орныг лав мэдэхгүй юм. Тэгээд нөгөө жуулчлалын сар нь бараг 7,8 гэсэн хоёрхон сар шүү. Гадаадад бол Бүгд л гудамж талбайдаа зарсан худалдсан, бужигналдсан, идэж уусан, зугаалсан харагддаг ш дээ. Ядаж хийсэн юмаа чөлөөтэй зарах боломжыг хангаад өгчихмөөр байна. Тэгвэл тэр идэж уугаад дуусгачихсан ЖИДҮ гийн зээлгүй болчих гээд бна

0  |  0
Zochin(202.55.188.106) 2023 оны 03 сарын 07

Үнэхээр ийм их жуулчид авчирая гэж байгаа бол тэдэнд зориулсан үйлчилгээнүүд, хоол унд, байр сууц, бэлэг дурсгал, хувцас, унаа тэрэг гээд эртнээс бэлтгэл ажлаа базаахыг иргэн аж ахуйн нэгжүүддээ зарлаж сурталчилаж, уриалах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хийсэн урласан гар урлал, сувинер, хувцас хэрэгсэлүүдийг нь чөлөөтэй гар дээрээс, машин дотроосо, майхан савандаа хаанаас л бол хаанаас чөлөөтэй зарах тэр үзвэр музейн талбай, төв талбайнууд, гудамж цэцэрлэг гээд хаана л бол хаана зарж болох талбайнуудыг нь гаргаж өгмөөр байна. Ямар ч хязгаарлалт, хяналт шалгалт, цагдаагийн эргүүл, элдэв зөвшө

0  |  0
зочин(64.119.26.156) 2023 оны 03 сарын 07

оо гүй бол утга байхгүй дээ

0  |  0
Top