Монгол-Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч,ачаа тээвэрлэх боломжтой боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх 2 улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэруун зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж үзэж буй аж.

Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ нэгдүгээрт ордог “Катар эйрвэйз”-ээр Монголчууд үйлчлүүлэх боломжтой болж байна.

Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top