Хоёрдугаар сард 701.2 кг алт худалдан авжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Монголбанк 2023 оны 2 дугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авжээ. Ингэснээр оны эхний хоёр сард нийтдээ 1.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 139.8 кг үнэт металл тус тус худалдан авжээ. 

Монголбанкны худалдан авсан үнэт металл, кг /2018-2023/02/

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 2 дугаар сард дундаж үнэ 209,784 төгрөг байв.

Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2023.02/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top