Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын сүлжээ байгууллага болох KPMG-ээс “Pulse of Fintech” финтекийн салбарын тоймыг 2023 оны нэгдүгээр сард гаргажээ. Финтекийн салбарт 2022 онд дэлхий даяар нийт 164.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 6,006 удаагийн хэлцэл хийгджээ.
2022 оны финтекийн салбарын үзүүлэлтүүд 2021 онд хүрсэн түвшнээс буурсан боловч түүнээс өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалт, хэлцлийн нийт дүнтэй харьцуулахад 3 дугаарт жагсаж байна.
Дэлхийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилд 1.0 тэрбум ам.доллароос дээш дүнтэй найман M&A /merge and acquisition/ хэлцэл хийгджээ. Үүнд, Австралид төвтэй Afterpay компанийг 27.9 тэрбум ам.доллароор худалдан авч нэгтгэсэн, мөн венчур капитал компаниуд болох Герман улсад төвтэй Trade Republic, Англи улсад төвтэй Checkout.com компанийн хэлцэл, PE /private equity/-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан АНУ-д төвтэй Genesis Digital Assets компаниудын хэлцэл хамаарч байна.
2022 оны сүүлийн хагас жилд мөн 1.0 тэрбум ам.доллароос дээш дүнтэй дөрвөн M&A хэлцэл хийгджээ. Хамгийн том нь АНУ-д төвтэй Avalara 8.4 тэрбум ам.доллароор худалдан авсан.
Венчур капиталын чиглэлээрх хамгийн том хэлцэл нь Швед улсад байрлах Klarna-ийн хийсэн 800.0 сая ам.долларын хэлцэл болсон байна. PE /private equity/ чиглэлээрх хамгийн том хэлцэл нь 250.0 сая ам.долларын үнэлгээтэй АНУ-д төвтэй Avant-ийн хэлцэл байжээ.
Сэтгэгдэл ( 0 )