“X-CALIBUR” компанийн захирлыг Монголд ирэхийг урьжээ  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Канадын Торонто хотноо ажиллах үеэрээ  Испани улсын X-CALIBUR компанийн төлөөлөлтэй уулзжээ. Тус компани нь ашигт малтмалын хэтийн төлөв тогтоох суурь судалгаа болох агаарын геофизикийн ажлыг иж бүрнээр нь хийдэг, энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм.

Суурь судалгааны ажлыг богино хугацаанд, сүүлийн үеийн аргачлал, тоног төхөөрөмжөөр (тандан судалгаа, бүх төрлийн төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж гэх мэт) гүйцэтгэдэг, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг байна.

Манай улс шиг ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй ч хайгуул, судалгааны ажлын арга барил, техник технологи хоцрогдож буй улсад шинэ технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

Иймд салбарын сайд X-CALIBUR компанийн захирлыг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьжээ. Тус компанийн төлөөлөл ирэх дөрөвдүгээр сард ирэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top