Б.Жавхлан: Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Засгийн газраас хэрэгжүүлэхээр тодорхойлсон Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан цогц асуудлуудын нэг болох  “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт  Үндэсний чуулган зохион байгуулагдсан.

Хөдөөгийн сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ямар арга хэмжээнүүд авч буйгаа Засгийн газраас танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээс хүргэхэд, орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох бол аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хүүтэй зээл олгоно. Зээлийг энэ нэгдүгээр улиралд олгож эхлэх аж. Ипотекийн зээлийг орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэд болон орон нутагт байсан анх удаа орон сууцны зээл авч байгаа иргэдэд олгоно гэсэн юм.

Хөдөө орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдэд зориулсан 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор журам боловсруулж байгаа аж.

Мөн “Орон нутагт бизнес эрхлэхийг дэмжих зорилгоор энэ онд татварын гурван шинэ бодлого суулгаж өгчээ. Тухайлбал:

 

  • Шинээр барилга байгууламж барих
  • Нийслэл хотоос үйлдвэр агуулахаа нүүлгэх
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэлд анхаарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top