Экспорт өмнөх сараас 8.2 хувиар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Монгол Улс 2023 оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 (55.2%) тэрбум ам.доллароор, экспорт 1.1 (90.1%) тэрбум ам.доллароор, импорт 160.5 (15.5%) сая ам.доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 2 дугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая ам.доллароор буурсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
инфляц(66.181.188.234) 2023 оны 03 сарын 14

манайд нүүрснээс өөр экспортлоод байх юм бий юу? ийм юм тавьчихаад эдийн засаг гэж ойлгоод байгаа юм биш биз!

0  |  0
Top