Дэлхийн ТОП 500 компанийн 102 нь ТӨРИЙН ӨМЧИТ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанаас үзэхэд, сүүлийн жилүүдэд төрийн өмчит компанийн хил дамнасан хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хийж буй өрсөлдөөн зэрэг нь ихээхэн анхаарал татсан асуудал болжээ.

Тухайлбал, 2003 онд дэлхийн 500 ТОП компанийн 34 нь ТӨК байсан бол одоогийн байдлаар 102 болон өссөн, Азийн хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын ТОП компанид ногдох ТӨК-ийн тоо хэмжээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа талаар дурджээ.

Төрийн өмчит компани нь ихэвчлэн санхүүгийн болон үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж, тухайн салбартаа нэлээд жинг эзлэхийн зэрэгцээгээр Азийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний багагүй хувийг эзлээд эхэлсэн бөгөөд тэдний дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж, тухайн компанийг эзэмшигч Засгийн газрын хувьд нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх талаарх стандартыг сайжруулах шаардлага үүсжээ.

Төрийн өмчит компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлын хувьд Азид төрийн өмчийн хамгийн түгээмэл загвар нь төвлөрсөн бус буюу ТӨК-ийн эзэмшлийг зохицуулах агентлаггүйгээр салбарын яамд голчлон хэрэгжүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хэд хэдэн улс орны Засгийн газар төрийн өмчийг зохицуулах чиг үүргийг төвлөрүүлж, томоохон ТӨК-ийн багцад хяналт тавих төв зохицуулагч буюу холдинг компанийг бий болгох замаар бодлогын зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгааг дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top