Мөнгөний нийлүүлэлт ₮4 их наядаар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөг буюу  15.2%-иар өсжээ. Энэхүү өсөлтөд валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр буюу 2.2 дахин,  валютын хадгаламж 1.6 их наяд төгрөг буюу 38.7%-иар өссөн нь нөлөөлжээ.

 

ВАЛЮТЫН НЭРЛЭСЭН ХАНШ

 

  • Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3764.25 төгрөг
  • Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3508.06 төгрөг
  • Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 513.80 төгрөг
  • Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 48.14 төгрөг байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top