Буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд гарын үсэг зуржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж болон “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг төлөөлөн Орон хариуцсан захирал Сюзанна Харгитай нар гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслолд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч бөгөөд Эрсдэл хариуцсан захирал А.Страатхоф болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз нарын төлөөлөгчид оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top