Валютын хадгаламж ₮1.6 их наядаар өсөж, төгрөгийнх ₮1.4 их наядаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Mөнгөний нийлүүлэлт оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөг буюу 15.2%-иар өссөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэ өсөлтөд валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр буюу 2.2 дахин,  валютын хадгаламж 1.6 их наяд төгрөг буюу 38.7%-иар өссөн нь нөлөөлсөн байгаа юм. Төгрөгийн хадгаламжийн үзүүлэлтэд анхаарал хандуулъя.

Төгрөгийн хадгаламж 2023 оны хоёрдугаар сарын эцэст 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 143.9 тэрбум төгрөг буюу 1.1%-иар өсөж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 9.5%-иар буурчээ.

Төгрөгийн хадгаламжийн 11.6 их наяд төгрөг буюу 89.7% нь иргэдийн хадгаламж, 1.3 их наяд төгрөг буюу 10.3%   нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 5.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 305.6 тэрбум төгрөг буюу 5.6%-иар, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 38.7%-иар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top