Энэ 7 хоногт 128.3 сая ам.доллар нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Монголбанк энэ долоо хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар нийтдээ 128.3 сая ам.доллар нийлүүллээ. Тодруулбал, мягмар гарагт 3,526.42 төгрөгийн ханшаар 60 сая ам.доллар нийлүүлсэн бол өчигдөр буюу пүрэв гарагт 3,527.38 төгрөгийн ханшаар  68.3 сая ам.доллар нийлүүллээ.

Сануулахад, гадаад валютын албан нөөц 2023 оны хоёрдугаар сард 3 тэрбум 394 сая 730 мянган ам.доллар болж, өмнөх сараас 4.63 хувиар буурсан байна. Харин оны эхнээс 0.14 хувь, жилийн өмнөхөөс 7.87 хувиар буурсан дүн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top