Дарханы замын нэмэлт 2 эгнээг буцалтгүй тусламжаар барина

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд энэ сарын 16-нд гарын үсэг зурсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хүрээнд яг ямар ажлууд хийгдэх талаар мэдээллийг хүргэе.

Буцалтгүй тусламжийн  хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгджээ. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм байна.

Одоогоор нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг 2 дугаар сарын 10-наас эхлүүлж, 3 дугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх аж.

Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top