Асар том далайн замган арал Флоридаг чиглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Өргөнөөрөө АНУ-ыг хоёр нугалах асар том далайн замган арал Флорида болон Мексикийн булангийн эргийн шугам руу чиглэж байна гэж CNN агентлаг мэдээлжээ.

Саргассум далайн замгийн бөөгнөрөл Атлантын далайд 2011 оноос хойш Африкаас Мексикийн булан хооронд үүсэх болжээ. Энэ жил саргассум замаг эрт цэцэглэхээс гадна хэмжээ нь хоёр дахин томорсон тухай судлаачид онцолжээ. Замган арал Флоридагийн наран шарлагын газруудад ирэх долоодугаар сар гэхэд хүрэх аж. Эл цоо шинэ үзэгдэл Карибын бүс нутгийн аялал жуулчлалд томоохон асуудал үүсгэж байна.

Гэсэн хэдий ч далайгаар аялахдаа замаг далайн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр “арал” нь далайн амьтдад хоол тэжээлээр хангаад зогсохгүй өөрийгөө хамгаалах таатай орчин болдог байна. Ялангуяа энэ нь устаж үгүй болох далайн амьтад, тэр дундаа яст мэлхийд амьдрах таатай орчныг бүрдүүлж байна.

Саргассум далайн замаг нь хүний эрүүл мэндэд аюултай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top