АИ-92 шатахууны 21 хоногийн нөөц байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 109,247 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 6,178 тонн буюу 37 хоногийн, АИ-92 автобензин 26,401 тонн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 4,918 тонн буюу 37 хоногийн, дизелийн түлш  68,875 тонн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 20 хоногийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57,356 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,786 тонн, АИ-92 автобензин 15,278 тонн буюу 16 хоногийн, АИ-95 автобензин 3,411 тонн буюу 47 хоногийн, дизелийн түлш 34,760 тонн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 416.4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 5.5 мянган тонн, АИ-92 автобензин 120.7 мянган тонн, АИ-95/98 автобензин 5.0 мянган тонн, дизелийн түлш  241.4 мянган тонн, онгоцны түлш 8.5 мянган тонн, Жет А-1 11.1 мянган тонн бусад 23.9 мянган тонн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top