Алт, цайр, жоншны олборлолт буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 2.8 дахин өссөн дүн.

Ингэж өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.2 их наяд төгрөгөөр буюу 9.4дахин, металлын хүдэр олборлолт 279.6 тэрбум төгрөг буюу 24 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, газрын тос олборлолтын биет хэмжээ 20.6 хувиас 28.6 дахин өсжээ. Харин цайрын  баяжмал, цэвэршүүлээгүй  алт, хайлуур  жонш, хайлуур  жоншны  баяжмал, төмрийн хүдэр өмнөх оноос 17.1–45.1 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top