Монголын Геологийн салбарын улсын зөвлөгөөн энэ сарын 24-нд Төрийн ордонд зохион байгуулагдах юм байна. Эрдэс баялгийн салбарын эрхзүйн шинэчлэл хийгдэж байгаа энэ үед Геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага болон орон нутгийн зэрэг 500 орчим төлөөлөгч оролцох зөвлөгөөнөөр геологичид тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргах аж.
Уг зөвлөгөөнийг Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )