Өчигдөр (2023.03.23) чуулганы хуралдаан дээр Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ямар шатанд явж байгаа талаар гишүүд асуухад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун дараах хариултыг өглөө.
Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан төр дэд бүтцийг гүйцэтгээд үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн чиглэлтэй явж байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Нээрээ чадваргүй юм аа новш гэж...
МАН ҮНЭНДЭЭ ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ. Ямар л ажил эхэлнэ бизнесийн ямарч мэдлэггүй хулгайчид байдаг бололтой. Дарханы зам, дарханы арьс ширний үйлдвэр...ганц ч ажил хийдэггүй