Ц.Даваасүрэн: Цаашид орон сууц барихад хүнд болсон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ахиц муутай байгаа талаар яригдаж буй. Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн энэ талаар дараах мэдээллийг өгч байна.

“НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг  хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж,  148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан учраас цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(59.153.115.237) 2023 оны 03 сарын 24

хоцрогдсон байна даа, одоо орон сууц барихаас илүүтэй иргэдийн оролцоонд түшиглэж амины орон сууцны хорооллуудыг хөгжүүлэх цаг болсон доо, энэ газар хөдлөлт зэргээс сургамж аваад УБ хотод орон сууцны барилгыг 5 давхраас илүү өндөр барих зөвшөөөрөл өгөхгүй байх хэрэгтэй дээ

0  |  0
эгэл(139.5.218.215) 2023 оны 03 сарын 24

Даваасүрээн, харах өнцгөө өөрчил, дулааны тоолууртай айл УБ-т байна уу

0  |  0
Зочин(150.129.140.138) 2023 оны 03 сарын 25

Амнаас нь болох бүтэх юм гардаггүй нэг гишүүнцэр бол энэ нохор

1  |  0
Инженер(192.82.88.83) 2023 оны 03 сарын 24

Дулаан хангамж дутах биш илүүдсэн байгаа .! Бүх дулаан хэрэглэгч айлд дулааны тоолуур тавь. Ингэхэд хэрэг лээ айл бүр төлбөрөө хэмнээд дулаанаа тохируулан авах үед...дулаан хангамж( 40- 50) % илүүднэ. Үүнийг шинэ баригдах орон сууцнуудад хувиарлан түгээхэд багадаа 600.000 айлын орон сууц дулаан авч чадна. ! Ийм инженер- тооцоолол хийх Шутис багаасаа зөвлөлгөө аваад өөр өнцгөөс хар - бод - сэтгэ. ( 3- р ангийн математикийн түвшинд ...Жишээ тайлбардая !!!) - ( 60м2 талбайтай айл задгайгаар 50.000 төг төлдөг байсан бол...тоолуурт орж айл нь зовхист хэрэглэснээр 8- 12 мянга болдог юм даа. ....

0  |  0
Top