“LADY ENTREPRENEUR” ёслолын арга хэмжээ “БИЗНЕС ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг “LADY ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас завсардсаны дараа “БИЗНЕС ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сэдвийн хүрээнд шинэ өнгө төрх, шинэлэг хэлбэрээр 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ.
Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх, арга туршлагаас хуваалцахаас гадна өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх “LADY ENTREPRENEUR-2023” арга хэмжээний үеэр
- Гран При шагнал
-Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренёр хатагтай
-Экспортлогч Энтрепренёр хатагтай
-Хөрөнгө оруулагч Энтрепренёр хатагтай
-Импортлогч Энтрепренёр хатагтай
-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренёр хатагтай
-Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренёр хатагтай
-Дэвшилтэт, техник, технологи Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренёр хатагтай
-Байгальд ээлтэй үйлчилгээ эрхлэгч Энтрепренёр хатагтай
-Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр хатагтай
-Үйлчилгээний Энтрепренёр хатагтай
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Энтрепренёр хатагтайг тус тус шалгаруулан өргөмжлөх аж.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх: https://www.mongolchamber.mn/a/1254
Сэтгэгдэл ( 0 )